Сэтгүүлчдийн дунд “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдаан зарлалаа

Энэхүү уралдаан нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийг хамрана.
Энэхүү сэдвийн хүрээ нь эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх чиглэл зорилготой аж.
Уралдаанд оролцогчдод дуулгахад:
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
- Дуу, дүрсний өндөр чанартай байх
- Өөрийн телевиз, радиогийн сувгаар цацагдсан байх
- Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
- Хугацаа 10 минутаас их байх
Нийтлэл бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:
- Бичлэгийн аль ч төрлөөр бичиж болно
- Өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байх
- Өмнө нь хэвлэгдэж байгаагүй байх
- Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
- А2 хүртэлх хэмжээтэй байх зэрэг шаадлагыг хангасан байх ёстой юм.
Материалыг 2017.01.24-ний өдөр хүртэл ЭМЯ-ны 406 тоот, gandulam@moh.gov.mn гэсэн хаягаар 51-264923, 99079043, 99179899 утсаар холбогдож хүлээн авах юм байна.
Тус уралдааны шалгаруулалт:
1-р шат 2017.01.24 – 2017.02.05 /шүүгчид төрөл тус бүрээс 10 бүтээлийг шалгаруулна/
2-р шат 2017.02.05 – 2017.02.15 / төрөл тус бүрт шалгарсан 10 бүтээлээс Facebook like-аар хамгийн олон дэмжигчтэй нэг бүтээл эхний гуравт шалгарах эрхтэй болно/
3-р шат 2017.02.15 – 2017.02.20 /шүүгчид төрөл тус бүрээс эхний гурван байрыг/ шалгаруулна.
Шагнал:
Нэвтрүүлгийн төрлөөр:
- 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
- Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл
Нийтлэлийн төрлөөр:
- 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
- Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл.
Жич: ЭМЯ-ны зүгээс уралдаанд оролцсон бүтээлүүдэд ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс ашиглах нь нээлттэй байна.




