Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгоорой

2017 оны 1 сарын 04

Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг ирэх 4 дүгээр сар хүртэл хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан УБЦТС компаниас иргэдэд өгч байгаа зөвлөгөөг хүргэж байна. Цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлвэл галын аюултай тул эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалж дараахь байдлаар хэрэглээгээ зохицуулах шаардлагатай юм.

- Халаагуурыг цахилгаан эрчим хүчний ачаалал багатай цагуудад буюу 21 – 06 цагийн хооронд хэрэглээрэй.

- Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь гал хамгаалагчийн даах чадлаар хязгаарлагддаг. Тиймээс гал хамгаалагч дахин дахин унах тохиолдолд мэргэжлийн байгууллагад даруй хандах
-Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
-Гар хийцийн халаагуур, бойлуураас татгалзах
- Цахилгаан тоноглол, хэрэгслээр хүүхэд тоглох, оролдох нөхцөлийг бүрдүүлэхгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлээрэй

- Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг шинэчлэх 
- Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олныг нэг дор зэрэг залгахгүй байх
- Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх

- Ачаалал даахгүй утас сонгохгүй байх (зэс утас 2*4, хөнгөн цагаан утас 2*6-аас дээш голчтой бол тохиромжтой) 
- Бүдүүн нарийн голчтой, хөнгөн цагаан, зэс утсыг хооронд нь холбож болохгүй
- Гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
- Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй
- Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа залгах

• Гэр, байрны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. 

Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд биеэр болон 70047004 утсаар авах боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39592
0 эможи
keyboard_arrow_up