Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэргийг АТГ, ЦЕГ хамтран шалгахаар боллоо

2017 оны 1 сарын 04

Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан гэх хэрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газар байгуулсан байна. Ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцааг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагджээ. Энэ ажлын хэсэг Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг “ Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Н.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 153, 265.2 дугаар зүйл ангид зааснаар буюу “албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн болоод бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн” гэж хуулийнхан үзэж, ийнхүү цагдан хорьсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39573
0 эможи
keyboard_arrow_up