Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Приус-20” машины 46 ширхэг толь илрүүлжээ

2017 оны 1 сарын 04

“Приус-20” маркийн машины 46 ширхэг толь авч явсан этгээдийг өчигдөр /2016.01.03/ Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн этгээдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчимд хоёулаа явж байхад нь саатуулсан байна. Авч явсан хайрцгийг шалгахад машины олон толь гарсан байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж. Харин сэжигтнүүд толийг өөрсдөө хулгайлаагүй, 80 мянган төгрөгөөр хайрцагтай нь худалдаж авсан хэмээн мэдүүлж байгаа аж.

Сүүлийн саруудад машины эд ангийн хулгайн хэрэг огцом өсч буйг цагдаагийн байгууллагынхан сануулж байна. Иргэд өөрийн эд зүйл, тээврийн хэрэгслээ камертай, харуул манаатай газар байрлуулж эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39572
0 эможи
keyboard_arrow_up