Монголын үндэсний спортын хороо байгууллаа

Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын, үндэсний бөхийн, морин спорт уяачдын, үндэсний сурын, мөсний шагайн, шагайн харвааны, уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын, жороо морин спортын, морин полоны, ширээний шагайн спорт тоглоомын холбоо зэрэг 13 холбоо хамтран Монголын үндэсний спортын нэгдсэн хороо байгуулж байгаа юм байна.
Монголын ард түмний өнө зууны түүхтэй үндэсний өв соёл, ёс заншил, уламжлалаа өргөн хүрээнд сурталчлах, үндэсний спортын төрлүүдийг бүхий л талаар хөгжүүлэн дэлгэрүүлэх, цаашид хөгжих үндэс нөхцөлийг бий болгох нь тус хорооны зорилго гэнэ. Шинээр байгуулагдаж буй тус хорооноос логоны уралдаан зарласан байна. Ингэхдээ үндэсний спортын хороодын нэгдлийг харуулсан байх гэсэн шалгуурыг гол болгожээ.





