Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Истанбулын шөнийн цэнгээний газарт халдлага болсны улмаас 39 хүн амь үрэгджээ

2017 оны 1 сарын 02

Санта-Клаус шиг хувцасласан нэгэн этгээд Шинэ Жилийн баяр тэмдэглэж байх үед Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газар руу дайран орж, 39 хүнийг буудан хөнөөжээ.

Истанбул хотын даргын хэлснээр, орон нутгийн цагаар ням гарагт шилжих шөнийн 01:15 цагт тус хотын Ортакёй дүүрэг дэх “Reina” шөнийн цэнгээний газарт халдлага болох үеэр наад зах нь 39 хүн, тэдний дотор гадаадын 27 иргэн амь үрэгдэж, 69 хүн шархадсан байна. Террорист халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна.

Халдлага болох үед тус газарт 700 орчим хүн байжээ.

Аюулгүй байдлыг чангатгаж, халдлага болсон газраас 3 км-ийн радиус доторх бүсэд цагдаа нар харуул хамгаалалтад гарчээ.

"Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Холбогдох мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь өгнө" гэж тус хотын дарга Васип Сахин хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39481
0 эможи
keyboard_arrow_up