Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэхийг хориглолоо

2016 оны 12 сарын 28

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам болон МХЕГ-аас энэ сарын 28-аас ирэх сарын 02-ныг хүртэл төв, орон нутагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхийг хориглосон байна. Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой тохионо. Мөн үргэлжлүүлэн шинэ оны баяр, амралтын өдрүүд тохиох тул тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой зөрчил, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэхийг хоригложээ. Мөн энэ төрлийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдийг тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулах, зоорь зэргийнхээ харуул хамгаалалтыг чангатгахыг анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39405
0 эможи
keyboard_arrow_up