Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баярын өдрүүдэд хөдөлгөөнт пост, эргүүл ажиллана

2016 оны 12 сарын 28

Энэ сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд бүх нийтийн амралт болон баярын өдрүүд үргэлжлэн тохионо. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш болон орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэгт учир гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран Орон нутгийн Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал,

•Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох,

•Хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах,

•Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүдийг өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39401
0 эможи
keyboard_arrow_up