Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар утсаар гомдол хүлээж авдаг боллоо

2016 оны 12 сарын 22

Монголын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдол саналыг утсаар хүлээж авах боломжтой болжээ. Тус газар дэргэдээ “Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284”-ийг байгуулснаар ийм боломжийг бүрдүүлсэн байна.Мэдээллийн төв нь иргэдийн гомдол саналыг 1284 тусгай дугаарт хүлээж авахаас гадна гомдол, мэдээлэл өгч буй иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгч, улмаар өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.  

Түүнчлэн иргэд, хэрэглэгчдээс ирж буй өргөдөл, гомдлыг ангилах зэргээр илүү хурдан, шуурхай ажиллах нөхцөл боломж бүрдэн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд ахиц, дэвшил гарч байгаагаараа ач холбогдолтой юм байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284”-ийн нээлт өнөөдөр 11.40 цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт болох юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд У. Хүрэлсүх оролцохоор болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39237
0 эможи
keyboard_arrow_up