Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Зөвшөөрөлгүй 19 автомат тоглоомын газарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

2016 оны 12 сарын 21

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү.Хосбаяр танилцууллаа.

-УЛААНБААТАР ХОТОД АВТОМАТ ТОГЛООМЫН ГАЗАР НЭРИЙН ДОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ-

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд цахим буюу автомат тоглоомын нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ААН-үүдийн судалгааг гаргаад, 2016 оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд шалгалт зохион байгууллаа.

Шалгалтын хүрээнд хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 гарыг шалгаж, харъяа прокурорын газрын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлсийг Эрүүгийн байцаан шийтгэх зүйлийг 133, 134 дугаар зүйлд заасны дагуу хураан авч, шалгалтанд хамрагдсан 16 ААН-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Нийслэлийн соёл урлагийн газраас автомат тоглоомын болон цахим тоглоомын үйлчилгээ явуулах нэг жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгоод байсан. Энэ зөвшөөрлийг 2016 оны тавдугаар сарын 1-нд хүчингүй болгосон байгаа.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод ямар нэгэн хэлбэрээр автомат болон цахим тоглоомын газар нэрийн дор үйл ажиллагаа явуулахгүй.

Хууль бусаар автомат тоглоомын газар ажиллуулж байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйл ангид заасны дагуу ААН-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг" гэлээ.

-СТАНДАРТЫН БУС ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА-

Шинэ жилийг угтан Улаанбаатар хотын цагдаагийн газраас пиротехникийн хэрэгсэл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Чанарын шаардлага хангахгүй, стандартын бус пиротехникийн хэрэгсэл худалдан авч баярын өдрүүдэд хэрэглэж байгаад иргэд гэмтэж бэртэх тохиолдол гарж байсан учраас энэ төрлийн болзошгүй эрсдлээс  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар зохих зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулсан зөрчил илээргүй байгаа аж.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол байдаг. 2010-2011 онд гэхэд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эртхэнээ гэмтээжээ.

Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,079 ААН-ийг шалгалтад хамруулжээ. Шалгалтаар нийт 49 зөрчил илрүүлсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь архи согтууруулах ундааг хууль бусаар гар дээрээс худалдсан зөрчил байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39224
0 эможи
keyboard_arrow_up