Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв “Trainair Plus” хөтөлбөрийн гишүүн болов

2016 оны 12 сарын 21

ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын “Trainair Plus” хөтөлбөрийн гишүүн болж, батламж гарджээ.

Тус сургалтын төв энэ онд олон улсын иргэний нисэхийн мэргэжлийн сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах зорилт дэвшүүлэн ажилласан. Энэ хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулжээ. Уг хөтөлбөр нь нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх юм.

“Trainair plus” хөтөлбөр нь нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж чадахуйц, Чанарын удирдлагын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх сургалтын багц хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Тус хөтөлбөрт 70 гаруй орны Иргэний нисэхийн байгууллага, агаарын тээврийн байгууллага, нисэх буудлууд болон сургалтын төвүүд гишүүнээр элсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39215
0 эможи
keyboard_arrow_up