Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энхийг сахиулагчид Афганистанд саатжээ

2016 оны 12 сарын 21

Энэ сарын 16-нд эх орондоо ирэх байсан манай  энхийг сахиулагчид Афганистанд саатжээ. Тодруулбал, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчид тусгай үүргийн нислэгээр ирж явсан ч БНХАУ-аас эргэн буцсан байна.

Тухайн өдөр тэдний ар гэрийнхэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр хүлээж байжээ. Гэвч учир битүүлэг шалтгаанаар нислэг хойшилж, энхийг сахиулагчид Афганистан руу буцсан тухайгаа ар гэрийнхэндээ дуулгасан байна.

Энхийг сахиулагчдын саатсан шалтгаан нь БНХАУ агаарын хилээр нисэх зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой

Санаа нь зовсон эцэг эхчүүд чухам юу болсон талаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яаманд хандсан боловч тодорхой мэдээлэл авч чадаагүй аж.Иймээс бид энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабын Олон нийт, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн, ахмад Э.Батжаргалаас тодруулсан юм. Тэрээр “Нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Ямар шалтгаанаар хойшилсон гэдгийг мэдэхгүй байна. Ноцтой асуудал үүсээгүй” гэх мэдээллийг өглөө.

Харин Батлан хамгаалахын яамны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энхийг сахиулагчдын саатсан шалтгаан нь БНХАУ агаарын хилээр нисэх зөвшөөрөл олгохгүй байгаатай холбоотой гэнэ. Тус улс энэ сарын 24-нийг хүртэл нутаг дэвсгэрийнхээ дээгүүр тусгай үүргийн онгоц нисгэх зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн байна. 

Энхийг сахиулагчид ар гэрийнхэндээ хэлэхдээ Афганистанд өмнө нь байрлаж байсан газартаа эргэн ирсэн тухайгаа ярьжээ. Тэдний энхийг сахиулах ажиллагааны хугацаа дууссан бөгөөд ямар нэгэн үйл ажиллагаанд дайчлагдахгүй юм байна.

Мөн манай улсаас Афганистанд энхийн сахиулах дараагийн ээлжийн 100 гаруй алба хаагч тус улсад очоод байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39211
0 эможи
keyboard_arrow_up