Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

20 мянган эцэг эх утааны эсрэг жагсана

2016 оны 12 сарын 20

Фэйсбүүк дэх “Утааны эсрэг ээжүүд” группээс утааны эсрэг тайван жагсаалыг хийх гэж байна.

Тайван жагсаалд оролцогч ээжүүд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн самбар, лоозон, лаа зэргийг барин жагсах бөгөөд одоогоор жагсаалд 20 мянган эцэг эх оролцохоо мэдэгдээд байна.

20 мянган эцэг эх утааны эсрэг жагсана

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ хорт хэмжээнээс 15 дахин их байгаа бөгөөд үүнээс үүдэн бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь ихэсжээ. Мөн утааны шууд бус нөлөөллөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн ураг хэвлийдээ амьгүй болох тохиолдол ихсэх болсон гэж жагсаал зохион байгуулагчид үзжээ.
Жагсаал энэ сарын 26 буюу ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39178
0 эможи
keyboard_arrow_up