ЭХЯ-ны 7 хоногийн шуурхай: Станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж байна

Эрчим хүчний сайд П.Ганхүү дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг 20 хоног болгох үүрэг чиглэл өгсний дагуу Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн вагон хангамж нэмэгдэж, нүүрс ачилт өсөж байна. Тухайлбал, “УБТЗ” ХНН-ийн вагон хангалт сайжирснаар Багануурын уурхайннүүрс ачилт эрс нэмэгджээ. Мөн Шивээ-Овоогийн уурхай төлөвлөгөөнөөс давж, 56 вагон нүүрсний илүү ачилттай байгаагаас гадна Шарын голын уурхай хоногт 54 вагоныгДархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, бусад хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нь төлөвлөгөөний дагуухгүйцэтгэл юм. Долоо хоногийн нэгтгэсэн мэдээллээр станцуудын хувьд дунджаар 15 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх тухай асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногтАгаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭХЯ хооронд энэ сэдвээр уулзалт хийсэн нь тодорхой ойлголцолд хүрснийг онцолсон юм.
Мөн “Багануур дулааны станц” ТӨХК-ийн 4, 9 дүгээр зуухны ул ширмийг өөрчлөн хагас кокс үйлдвэрлэхээр тохируулга хийсэн. Энэ ажилтай ЭХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд танилцсан байна. Түүнчлэн өнөөдрийн шуурхай хуралдаанаарЭХЯ-ны ТНБД З.Мэндсайхан“Шилэн данснытухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийнхэрэгжилтийг хангаж ажиллах тухай онцолж хөндөн, газар хэлтсийн удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.




