Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барина

2016 оны 12 сарын 09

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөж, нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэхээр болжээ.

Мөн 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.

Тус замаар хоногт л гэхэд 2600 тээврийн хэрэгсэл өнгөрдөг гэх судалгаа гарчээ.

Үүнээс гадна тус замд 2000, 2015 онд хэсэгчилсэн засвар хийжээ. Бүрэн засвар шинэчлэл хийгээгүйгээс өдгөө энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрсэн байна.

Мөн огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гардаг хэмээн албаныхан мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38903
0 эможи
keyboard_arrow_up