Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

2016 оны 12 сарын 08

2016 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Баруун аймгуудын нутгийн  зарим газраар цас орно. Бусад нутгаар  солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос  секундэд 5-10 метр, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур болон,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Дорнод,  Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  17 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  тогтвортой байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38841
0 эможи
keyboard_arrow_up