Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн өмчийн компаниудын өр зээлийн талаар мэдээлэл сонсоно

2016 оны 12 сарын 07

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэхээс гадна Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох аж.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох юм байна.

Харин үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэх тов гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38816
0 эможи
keyboard_arrow_up