Энэ сарын 30-ныг амралтын өдөр болгох уу

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд буюу пүрэв гарагт тохионо. Энэ өдөр уламжлал ёсоор бүх нийтээр амарна.
Харин маргааш нь буюу баасан гарагт ажиллаад амралтын өдрүүд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн баяр болж нэгдүгээр сарын 01 хүртэл амралтын өдрүүд байгаа юм.
29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ
Тэгвэл Засгийн газрын хэвлэлийн албанаас 30-нд бүх нийтээр амралтын өдөр болгох талаар олон нийтийн дунд тандалт явуулж байгаа бололтой. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд болно. Бүх нийтээр амардаг нэгдүгээр сарын 1-ний өдөр энэ жил ням гарагт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдрийг мөн амралтын өдөр болгож 1-ний амралтыг шилжүүлбэл ямар вэ” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Хэрэв энэ асуудал олон нийтийн дэмжлэг авбал Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж магадгүй байна.




