Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан сайн үйлсийн аянд нэгдлээ

2016 оны 12 сарын 06

НҮБ-аас хэрэгжүүлж байгаа "Тогтвортой хөгжил" төслийн хүрээнд Нефал улсын Сарлахи дүүрэг дэхь асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор "Сайн дурынханы манлайлал" ТББ-ын залуус Хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороод, Төрийн болон Төрийн бус байгууллагууд уг аянд нэгдэж, эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон "Юугаараа баян бэ, түүгээрээ дайл" хэмээсэн монгол түмнийхээ мэргэн үгийг дагаж, "Монголын сайхан орон минь" үндэсний урлагийн тоглолтоороо уг Хүмүүнлэгийн аянд нэгдлээ.

ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ : "Манай чуулгын хамт олон дайны талбарт ч дуу хуураа өргөж, дайчин эрсээ зоригжуулж ирсэн түүхэн гавьяатай бөгөөд дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхны төлөө, түүний дотроос хайр энэрэл хүсэн хүлээсэн бяцхан хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа баяртай байна.Бид цаашдаа ч нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлэх болно..." гэж онцолсон юм.

Энэхүү тоглолтыг үзэж сонирхсон бүх үзэгчдийн халуун сэтгэлийн хандивыг хүргэх, "Монголын сайхан орон" тоглолтын бүрэн бичлэгийг тэдгээр хүүхдүүдэд үзүүлж сонирхуулан, эх орныхоо үндэсний язгуур урлагийн бүтээлүүдийг танин мэдүүлэхээр "Сайн дурынханы манлайлал" ТББ-ын залуус эх орноосоо мордох гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38780
0 эможи
keyboard_arrow_up