Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашаас эхлэн явган шуурга шуурна

2016 оны 12 сарын 06

Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар тогтуун, агаарын хэм өдөртөө -5-аас -10 хэмийг зааж байсан бол ирэх өдрүүдэд хүйтний эрх чангарах төлөвтэй байна. Долоо хоногийн дунд үе болон сүүлчээр цас орж  шуурах аж

Баруун аймгуудын нутгаар: 6,10-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 5-6,10-нд нутгийн баруун хэсгээр, 7,11-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5,7,10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 5,10-нд ихэнх нутгаар хүйтэн суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 8-нд нутгийн зүүн хагаст бага зэрг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 11-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 5-8-нд 9-14м/с, 11-нд 15-17 хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 8,11-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.   

Говийн аймгуудын нутгаар: 7-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-7,10-11нд зарим газраар 12-14м/с, Арц богдын өврөөр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 8-9нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38766
0 эможи
keyboard_arrow_up