Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ноосны урамшуулалд нийт 112.7 тэрбум төгрөг олгожээ

2016 оны 12 сарын 05

Арьс шир, ноосны урамшуулалын талаар өнөөдөр ХХААХҮЯ-наас мэдээлэл хийлээ.

УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 394 дүгээр тогтоол, 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам” батлагдсан билээ.

Энэ хүрээнд 2011-2015 онд  нийт  408812 малчинд  112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгожээ.

Тодруулбал, 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөгийг олгосон байна. Харин данс буруу  гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжээгүй байгаа аж.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн “Арьс, ширний тоо, килограмм ноос тутамд төсвийн мөнгөнөөс урамшуулал олгох нь малчид болоод, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр юм. Малчин бүр нэг кг ноос тутамд 1000 төгрөг, нэг үхэр, адууны шир үйлдвэрлэгчид өгч эргээд 15 мянган төгрөг, хонины нэхий нэг тус бүрээс 3000 төгрөгийн урамшууллыг тус тус  буцаан авч байгаа.

2016 онд ноосны урамшуулалд 24 тэрбум төгрөг олгох тооцоо судалгаа гаргасан.  Арьс ширний урамшууллын хувьд  хэдэн малчин өрх, хэчнээн төгрөгийн урамшуулал олгох талаар судалгаа хийгдэж байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38754
0 эможи
keyboard_arrow_up