Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

2016 оны 12 сарын 05

Ажил, хичээлийнхээ хажуугаар бусдад тусалж, нийгэмд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг үү? Сайн дурын ажил хийх гэхээр хаанаас эхлэхээ, хаана хандахаа мэдэхгүй байх нь залуус бидэнд тохиолддог бас нэг асуудал.

Тэгвэл яг энэ бэрхшээлийг шийдэж өгөхөөр нэгдсэн залуусын тухай та бүхэнд дуулгах гэж байна.

Залуус залуусаа дэмжих санаачилга буюу “I Vo”

 

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

“I Vo” бол сайн дурын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүмүүсийг төрийн бус байгууллагуудтай холбох, мэдээллээр хангах, сайн дурын үйл болон нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой залуусын санаачилга юм. Тэд байгуулагдаад ЯГ 1 ЖИЛ болж байна!

I Volunteer, do you?

 

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

“I Vo” санаачилгын залуус өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Монголдоо “анхдагч” гэж хэлж болохоор нэгэн арга хэмжээг зохион байгуулсан нь “I Volunteer, do you” өдөрлөг байлаа. VOLUNTEER хийх сонирхолтой залуусыг ТББ-уудтай холбох хамгийн том алхамыг тэд амжилттай зохион байгуулж чадсан юм. Өдөрлөгт иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол болон хүмүүнлэг, тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй  байгууллага, сайн дурын үйл ажиллагаанд оролцож өөрийгөө хөгжүүлэхийн сацуу бусдад туслах хүсэлтэй 1100 орчим залуус цугласан.

“I Vo” бидэнд ямар боломж олгож байна вэ?

 

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

Та iVolunteer.mn сайтаар зочилсноор өөрийн хүссэн сайн дурын ажлыг хайж олох, сайтад бүртгүүлж, өөрийн профайлаа үүсгэх, блогоор зочилж сонирхолтой нийтлэлүүд уншиж болно. Мөн IVolunteer Mongolia фэйсбүүк хуудсаар нэвтэрч сайн дурын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй авах, сонирхсон зүйлээ “I Vo”-гийн залуусаас асуух боломжтой.

“I Vo”-гийн тухай залуус ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

“iVolunteer”-ийн талаар таны мэдэх ёстой 5 зүйл

VOLUNTEER хийх нь яагаад чухал вэ?

Бидний олонхи нь мод тариад, хог түүхийг VOLUNTEER буюу сайн дурын ажил гэж ойлгодог. Гэвч энэ нь бидний төсөөлснөөс илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд өөрийгөө хөгжүүлэх явцдаа бусдыг сайнаар өөрчилж байдаг нь сайн дурын ажлын гол мөн чанар юм.

Үүнээс гадна залуусын мэдэж байгаачлан гадны сургуульд элсэн суралцахад IELTS,  TOEFL-ийн онооноос гадна нийгмийн идэвхи буюу сайн дурын үйл ажиллагааны туршлага хамгийн чухал шалгуур болдог. Яагаад гэвэл, гадаадын их сургуулиуд академик шалгуураас гадна ХОЁР ЧУХАЛ чадварыг оюутнуудаасаа шаарддаг. Энэ бол санаачлагатай байдал, зорилготой байдал юм. Үүнийг ямар ч мундаг байгууллага, ямар ч мундаг багш олгож чадахгүй. Харин та сайн дурын үйл ажиллагаанд оролцож, хүмүүст туслах явцдаа дээрх чадваруудыг олж авах боломжтой.

Сайн дурын ажил хийдэг хүмүүсийн хамгийн том цалин нь ТУРШЛАГА, УР ЧАДВАР байдаг юм шүү дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38735
0 эможи
keyboard_arrow_up