Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Метилийн спиртэд дөрвөн хүн амиа алдлаа

2016 оны 12 сарын 03

Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг" компанийн 21 дүгээр талбайд туслан гүйцэтгэгч “Зөв сонголт” ХХК-ийн ажилчид нэгэн төрлийн хортой шингэн бодис ууж, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэргийн газарт ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ЭМЯ, ОБЕГ зэрэг холбогдох байгууллага бүрээс шуурхай ажлын хэсэг очиж ажиллаж байгаа.

Үл мэдэх бодисыг 27 ажилтан уусан бөгөөд тэд агуулахад байсан метанол буюу метилийн спирт уусан болох нь тогтоогдсон юм. Дөрвөн хүн амиа алдаж,таван хүн эрчимт эмчилгээний тасагт, арван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Албаны эх сурвалжийн хэлснээр “Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна” гэсэн юм.

Дээрх ажилчид метилийн спиртийг устай найруулан архи болгон уусан байдаг. Ажилчид 2-8 балгаар хэрэглэсэн байсан бөгөөд 8 удаа балгасан дөрвөн иргэн газар дээрээ амиа алдсан байгаа юм. Энэхүү золгүй байдлаар амиа алдсан гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38690
0 эможи
keyboard_arrow_up