Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хариу нэхээгүй тус” уриан дор Үйлдвэрчний эвлэлийн гишүүд цусаа бэлэглэж байна

2016 оны 12 сарын 02

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар  сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

 

Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар  МЭМАҮЭ –ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаад цаг наргүй зогсдог эмч , эмнэлгийн ажилтнууд  бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй , сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “ Цусаа бэлэглэх өдөр” –ийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийллээ.

Энэ удаа тус байгууллага ЦССҮТ –ийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын 

ажилтнууд , тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороолын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм.

Мөн арга хэмжээний үеэр 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Н. Сүхбаатар , А. Батмөнх , Д.Бадрахсүрэн зэрэг 3 хүндэт донорыг “Хүрэл донор” –оор өргөмжлөн алдаршууллаа . ЦССҮТ нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 10 болон 20 удаа  цусаа бэлэглэсэн доноруудад өгөлтийн тоог илэрхийлсэн “ Бахархлын тэмдэг” гардуулж байгаа юм. 

Энэ үеэр Сансар дижитал ХХК-ны хамт олон өнөөдөр цусаа бэлэглэсэн эхний 100 донорт гарын бэлэгээр ивээн тэтгэж оролцсон юм.

123

123

123

123

123

123

 

Цусаа бэлэглэж  Амьдралыг тэтгэе

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38670
0 эможи
keyboard_arrow_up