“Хариу нэхээгүй тус” уриан дор Үйлдвэрчний эвлэлийн гишүүд цусаа бэлэглэж байна
ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар МЭМАҮЭ –ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаад цаг наргүй зогсдог эмч , эмнэлгийн ажилтнууд бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй , сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “ Цусаа бэлэглэх өдөр” –ийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийллээ.
Энэ удаа тус байгууллага ЦССҮТ –ийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын 
ажилтнууд , тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороолын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм.
Мөн арга хэмжээний үеэр 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Н. Сүхбаатар , А. Батмөнх , Д.Бадрахсүрэн зэрэг 3 хүндэт донорыг “Хүрэл донор” –оор өргөмжлөн алдаршууллаа . ЦССҮТ нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад өгөлтийн тоог илэрхийлсэн “ Бахархлын тэмдэг” гардуулж байгаа юм.
Энэ үеэр Сансар дижитал ХХК-ны хамт олон өнөөдөр цусаа бэлэглэсэн эхний 100 донорт гарын бэлэгээр ивээн тэтгэж оролцсон юм.





.jpg)
Цусаа бэлэглэж Амьдралыг тэтгэе




