Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус хүйтэн байна

2016 оны 12 сарын 02

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ:  3-НААС НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ,4-НД ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТЭРНЭ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө   9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:. Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Архангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө  12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38641
0 эможи
keyboard_arrow_up