Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр болох үйл явдлууд

2016 оны 12 сарын 01

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. Үүнд,


ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас 99045949


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

09.00 цагт: МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн 25 жилийн ойд зориулсан "Олон Улсын байдал, төлөв ба Монгол Улс" нэртэй эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 91029777


ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

09.00 цагт: ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форумын хамтарсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийн нээлт болно. Нээлтэд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцоно.


ЖАНЖИН КЛУБ

09.00 цагт: Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Баянзорх дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион явуулдаг "ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт" дэвжээ тэмцээн болно. Утас: 88191811


"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж мэдээлэл хийнэ.


УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

11.30 цагт: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдыг эргэн дурсах “Бид мартахгүй” хүндэтгэлийн ажиллагаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд /3 дугаар давхар/ болно. Утас: 91994373


МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ

12.00 цагт: Монголын үндэсний бөхийн холбооноос явуулж байгаа бөхийн цол дуудаачдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.  Утас:98000307


БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН

15.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойг угтсан "Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар" гар зургийн уралдааны 2 шатанд шалгарсан 3486 бүтээлээс шалгарсан 500 гаруй бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг 39 хүүхдэд мөнгөн шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 96677432

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38616
0 эможи
keyboard_arrow_up