Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Солонгос улсад цагаачилж байгаа иргэдэд өршөөл үзүүлэх аян ирэх сарыг дуустал үргэлжилнэ

2016 оны 11 сарын 30

БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл зургаан сарын хугацаатай явуулсан билээ. Тэгвэл энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу наймдугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38592
0 эможи
keyboard_arrow_up