Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Арван аймгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулна

2016 оны 11 сарын 30

Ирэх 2018 онд арван аймгийн дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Зүүн бүсэд нэн тэргүүнд бүсийн хэрэглээний өсөлтийг хангах Дорнодын дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мвт-аар өргөтгөх, Төвийн бүсийн нэгдсэн системд холбох Багануур-Өндөрхөөн 220 кв-ын төслийг хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр эхлүүлэх шаардлага тулгараад байна. Мөн баруун бүсэд хэрэглээний өсөлт, дотоодын эх үүсвэрийг бий болгох, Эрдэнэбүрэн, Тавалтайн усан цахилгаан станцын төслүүдээс эхний ээлжинд эхлүүлэх шаардлагатай аж. Түүнчлэн Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая квт.цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангаж байна. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Монгол Улсын төв, баруун, зүүн бүсийн эрчим хүчийг сайжруулахад төвийн бүсэд системийн горим тохируулах эх үүсвэр бий болгох Эгийн голын усан цахилгаан станцыг барих,  ДЦС-5, ДЦС-3-ыг 250 мвт-аар өргөтгөх, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийн говь Чандагана цахилгаан станц, говийн бүсийн орд газруудыг дотоодоос хангах Таван толгойн цахилгаан станц, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатар-Мандалговь 330кв, 270 км төслүүдийг эхлүүлэх шаардлагатай байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38588
0 эможи
keyboard_arrow_up