Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын иргэний бүртгэлийг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллана

2016 оны 11 сарын 29

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү  Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломменийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус газрын дарга Р.Содхүү Монгол Улсын Оюуны өмч, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг,  онцлогийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр бид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны төлөвлөгөөнд “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр бүхий томоохон бодлогын баримт бичгийг боловсруулан бүртгэлийн үйл ажиллагааг үе шаттай төгөлдөршүүлэхээр зорилт дэвшүүлсэн. Иймд АХБ нь Монгол Улстай 2017-2020 онд түншлэх шинэ стратегийг бэлтгэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Иргэний бүртгэлийн тогтолцоог сайжруулах үйл ажиллагааг дэмжин ирэх 4 жилийн хөтөлбөртөө тусгаж өгөхийг хүсээд, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен Монгол Улсын иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх нь Сайн засаглалыг дэмжих нэгэн чухал хэлбэр мөн. Монгол Улсад хэрэгжих аливаа төсөл, хөтөлбөр, зээл тусламжийг тэргүүлэх зэрэг, ач холбогдлоор нь эрэмбэлж олгох шийдвэрийг Сангийн Яамнаас гаргадаг гэдгийг дуулгаад Монгол Улсын иргэний бүртгэлийг сайжруулах, боловсронгуй болгох уг төслийг анхааралдаа авна гэдгээ онцлон хэллээ.

Дашрамд дурдахад, АХБ нь Ази Номхон далайн бүс нутагт хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль орчны тогтвортой өсөлт, бүсийн нэгдлийг хангах замаар ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. Тус банк нь бодлогын хэлэлцүүлэг, зээл, өөрийн хөрөнгийн санхүүжилт, батлан даалт, буцалтгүй тусламж болон техник туслалцаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр голлон дамжуулж улс орнуудад туслалцаа үзүүлсээр ирсэн. АХБ 1966 онд анх байгуулагдсан бөгөөд өдгөө бүс нутагт хөгжлийн төлөөх түншлэлээ эхлүүлсний 50 жилийн ойтойгоо золгож байна. Тус байгууллагад 67 орон гишүүнээр элссэн байдгаас бүс нутгийн 48 орны нэг нь Монгол Улс юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38548
0 эможи
keyboard_arrow_up