Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгийг он дуусахаас өмнө бүрэн олгоно

2016 оны 11 сарын 29

Улсын төсвийн хүндрэлээс үүдэн эрх баригч намаас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэгийг зогсоох шийдвэрийг гаргасан. Харин 2016 оны хичээлийн жилд хамаарах оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу бүрэн барагдуулж дуусгах учиртай. Энэ дагуу 48.350 оюутанд 13.9 тэрбум  төгрөгийг 2016 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэлх тэтгэлгийн журмаар өнгөрсөн долоо хоногт олгож дуусаад байгаа юм.

Ингэснээр 2016 оны хичээлийн шинэ жилээс хойших буюу 9-12 дугаар сар хүртэлх оюутны тэтгэлгийг  олгох асуудал хүлээгдэж байна. Тэтгэлгийн мөнгийг нэг дор бөөнөөр нь олгохоор ажиллаж буй талаар БСШУЯ-наас мэдээлж буй юм. Тодруулбал, өнгөрсөн хаврын шалгалтын дүнгээр бодож, 3.0-ээс дээш  оюутнуудад  тэтгэлгийн мөнгийг нь олгох юм байна. Одоогоор дүнгийн мэдээллийг нэгтгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд 2017 он гарахаас өмнө оюутнуудын нэрийн дансанд байршуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38528
0 эможи
keyboard_arrow_up