Дорнод аймагт СПИРТ шиг шингэнийг архитай андуурч уусан хэрэг гарчээ
Өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн талбайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид Спирт шиг шингэнийг хуваан хэрэглэнэ хордож дөрвөн хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруубал, "Зөв боломж" компанийн гэрээт ажилчид “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн өрмийн 3-р ангийн төв кемпд ажил үүргийн хуваарийн дагуу бараа материал буулгах явцдаа цагаан савтай архи, спирт шиг үнэртэй шингэн зүйл олж, түүнийгээ тухайн анги салбар дээрх түр амрах байранд орж хуваан хэрэглэснээс хордлогод орсон байна.
Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй албан мэдээллээр хордлогын улмаас өчигдрийн байдлаар иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барсан аж. Мөн 26-43 насны нийт найман хүн тус аймгийн Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн эмч, мэргэжилтнүүдийн хяналтын дор хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Тодруулбал, Дээрх хэрэгт нийт 23 хүн өртсөн бөгөөд дөрөв нь нас барж, тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол долоо нь эмнэлгийн хяналтанд, долоо нь гэртээ хяналтанд орж эмчлүүлж байгаа аж.
Тэдний ууж хордсон шингэн зүйлийг юунд ашигладаг, ямар бодис байсан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлт өнөөдөр гарах юм. Зарим эх сурвалжууд тус шингэнийг Халаалтын зориулалттай химийн эталон гэх бодис байсан гэж мэдээлээд байгаа юм.




