Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улс хоорондын ачаа тээвэрлэлт 30 гаруй хувиар өслөө

2016 оны 11 сарын 25

Монгол Улсын экспортод гаргаж байгаа түүхий эдийн хэмжээ өссөнтэй холбоотойгоор авто тээврийн салбарын улс хоорондын ачаа тээвэрлэлт 30 гаруй хувиар өссөн байна. 10 дугаар сарын 20-ны дүнгээр нийт 17 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Авто тээврийг найман хилийн боомтоор явуулж Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс Ханги, Ярантын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Бургастайн боомтоор төмрийн хүдэр тээвэрлэж байна.

Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн хүрээнд хойд, урд хөрш болон Казахстаны нийт найман чиглэлд 13 ААН, байгууллага тээвэр хийж байна. 10 дугаар сард олон улсад автомашинаар 138 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оныхоос хагас хувь орчмоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Харин орон нутгийн тээврийн сүүлийн дүнгээр хот хоорондын 71 чиглэлд нийтийн зорчигч тээврийн 51 ААН тээвэрлэлт хийж байна. Орон нутагт нэг сая 817.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Зорчигчоос гадна хот хооронд явж байгаа ачаа тээврийг 2016 оноос бүртгэлжүүлж эхэлсэн.

Хоёрдугаар сараас хойш ААН болон байгууллагын 25.9 мянган тээврийн хэрэгслийг бүртгэсэн бөгөөд эдгээр нь 230.5 мянган тонн ачааг хот хооронд тээвэрлэсэн байна. Ийнхүү авто тээврийн салбарын үзүүлэлтүүд 10 дугаар сард бүх чиглэлд өссөн дүр зурагтай байна. Харин 11 дүгээр сард цочир хүйтэрсний улмаас Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд 3-4 хоног бүрэн зогссон талаар улсын Онцгой комиссын шуурхай бүлэг мэдээлж байсан. Мөн Ховд аймагт цас их орсны улмаас зам хаагдаж, "Mongolia Energy Corporation"-ий нүүрсний тээвэр долоо хоног зогссон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38453
0 эможи
keyboard_arrow_up