Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016 оны 11 сарын 25

Энэ сарын 18-ны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэн бүх нийтээрээ амрахаар шийдвэрлэсэн.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу бямба гариг таарч байгаа юм. Тиймээс амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж /баасан гарагт/ амрахаар болсон.
Үүнтэй холбогдуулан, энэ сарын 25-нд өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38452
0 эможи




