Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын хамт олон нийслэлийн Засаг даргын уриалгад нэгдэв

2016 оны 11 сарын 24

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орсноос үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгахыг уриалсан. Энэ уриалгын  дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамт олон өнгөрсөн Бямба гарагт Жуулчны гудамж буюу Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун уулзвар хүртэлх талбайн цас, мөсийг арилгаж, цэвэрлэв. Цас цэвэрлэх ажилд тус байгууллагын 100 орчим ажилтан, албан хаагч оролцлоо гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас   мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38429
0 эможи
keyboard_arrow_up