Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүх нийтийн цас цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцлоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын нийт 99 ажилтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Нарантуулын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн газрын зорчих хэсгийн 2 тал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол зам, авто зогсоол, оффисын урд зогсоолын нийт 13679 м2 талбайн цасыг 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутаас 17 цаг 15 минут хүртэл бүрэн цэвэрлэлээ.
Цас цэвэрлэсэн талбайн хэмжээ:
1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Нарантуулын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн газрын зорчих хэсгийн 2 талын талбай – 4545 м2
2. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол зам – 6900 м2
3. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол – 1734 м2
4. Оффисын байрны урд зогсоол – 500 м2 буюу нийт 13679 м2 талбайд цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.












