Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Улсын бүртгэлийн ажилтны өдрийн Баярын хурал боллоо

2016 оны 11 сарын 23

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 76 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан 2016 оны 11 сарын 22-ны өдөр Баярын хурал зохион байгуулав.

Одоогоос 76 жилийн өмнө буюу 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс өөрийн хүн амыг нас, хүйсээр нь бүртгэсэн өрхийн дэвтрийг хөтөлж эхэлснээр Улсын бүртгэлийн байгууллага үүссэн түүхтэй. Тус байгууллага эдүгээ иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн болон оюуны өмчийн бүртгэл хийдэг болж, өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү Баярын хурлын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр мөн “Бүртгэлийн байгууллагыг зөвхөн иргэний эсхүл хуулийн этгээдийн нэрсийг бүртгэдэг гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Энгийнээр хэлэхэд иргэд өөрийн эзэмшлийн газраа банканд барьцаалж, мөнгө авдаг. Тэгвэл иргэд манай байгууллагад бүртгүүлж, иргэний үнэмлэх авч, улмаар газартай болсноор банкнаас зээл авах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр бүртгэлийн байгууллага бол иргэдэд үйлчилдэг хамгийн чухал газар гэж болно. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагын ой бол Монголын бүх ард түмний баяр юм” гэлээ.

Энэ үеэр  ОӨУБЕГ-т шинээр ажилд орсон 6 иргэн Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Мөн төрийн албан хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлж, манлайлсан зарим албан хаагчдад Хууль зүй дотоод хэргийн яам болон Улсын бүртгэлийн салбар,  хамтран ажиллагдаг байгууллагуудын нэрэмжит шагнал гардуулан өгсөн. Түүнчлэн Улсын бүртгэлийн ажилтны өдөрт зориулан Хөгжим бүжгийн коллежийн авьяаслаг багш, сурагчид хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Баярын хуралд нийслэл, дүүргийн 300 орчим алба хаагч оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38369
0 эможи
keyboard_arrow_up