Цахим газар өмчлөлийг ирэх оноос зогсооно
2016 оны 11 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөхгүй юм байна. Иргэд өмнө нь газар авах боломжтой байршлыг интернэтээр харж тухайн газрыг өмчлөх хүсэлтээ цахимаар явуулан бүртгүүлж, холбогдох газрын албанд баталгаажуулснаар газар өмчлөх боломжтой байсан бол ирэх оноос газрын байршил, хүсэлтийг өөрийн биеэр очиж өгөхөөр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38367
0 эможи




