Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Зулын 25 тохиож байна

2016 оны 11 сарын 23

Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг монголчууд Зулын 25 хэмээн нэрийдэж, буян үйлдэж, бурхан шүтээндээ тахил өргөж, зул барихыг эрхэмлэдэг өдөр билээ.

Учир нь өвлийн эхэн сарын энэ л өдрүүдэд өвлийн идшээ бэлтгэж, бой ихээр хийж, олон мал гаргадгаас үүдэн нэгэн өдрийг буяны үйлд зориулдаг уламжлалтай билээ.

Мөн эл өдөр махан хоол идэхийг цээрлэж, мацаг барих буюу цагаан хоол иддэг уламжлалтай юм. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож байгаагаараа онцлог ажээ. Тиймээс өнөөдөр, маргааш Зулын 25-ны хурал номыг сүм хийдэд хурахаас гадна сүсэгтэн олонд зориулсан буяны номыг Бөхийн өргөөнөө хурах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38361
0 эможи
keyboard_arrow_up