Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан этгээдүүдийг шалгаж байна
2016 оны 11 сарын 23

Өнгөрсөн Даваа гарагт “ТБД андууд” дэлгүүрийн урд зам дээр ЗЦГ-ын алба хаагчид сэжиг бүхий тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад “Range Rover” маркын автомашинаар 64.4кг мөнгөн ус бусдад худалдан борлуулахаар тээвэрлэж авч явсныг таслан зогсоож БГДЦХ-1 хэлтэст шалгаж байгаа юм .
Тухайн гэмт хэрэгт БЗД-4 хороонд оршин суух ОХУ-ын иргэн Ч /эр.41н/, МУ-ын иргэн СБД-9 хороонд оршин суух О /эр.39н/, МУ-ын иргэн БГД-ийн 4 хороонд оршин суух Ц /эр.22/ нар хууль бусаар авч явсныг саатуулан МУ-ын эрүүгийн хуулийн 214.1-ийн.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38358
0 эможи




