Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүйтэрснээс болж 54 автобус хөлджээ

2016 оны 11 сарын 22
Хүйтний эрч эрс чангарч, хөдөө, хотгүй өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна. Өчигдрийн байдлаар нийтийн тээврийн 54 автобус хөлдсөн гэх мэдээ авлаа.
Нийтийн тээврийн газрын Зорчих тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баяртаас тодруулахад, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 85 чиглэлийн 921 автобус үйлчилж байна.
Өчигдрийн байдлаар том оврын 54 автобусны хий хөлдсөн саатал гарсан. Өөрөөр хэлбэл, өглөө дулаан грашнаас гарсан автобусны хийн шахуурга хөлдсөн гэсэн нь үнэн. Өчигдөр л гэхэд нийтийн тээврийн тав, хувийн  зургаан компанийн автобус хөлдсөн.  Замын хальтиргаа гулгаанаас хамаарч ид ачааллын үеэр түгжрэл үүсч, нийтийн тээврийн үйлчилгээ удааширч байна. Үүнтэй  холбоотойгоор Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн Хот тохижилтын төвүүдэд цаг тутам мэдээллээ солилцон хамтран ажиллаж байна гэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38347
0 эможи
keyboard_arrow_up