Ирэх оноос цахим газар өмчлөлийг зогсооно
2016 оны 11 сарын 22

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч наймдугаар сард цахим газар өмчлөлийн системийг бүртгэлийн журамд шилжүүлэх захирамж гаргасан билээ.
Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөх боломжгүй болох аж .
Тодруулбал, иргэд өмнө нь газар авах боломжтой байршлыг интернэтээр харж тухайн газрыг өмчлөх хүсэлтээ цахимаар явуулан бүртгүүлж, холбогдох газрын албанд баталгаажуулснаар газар өмчлөх боломжтой байсан. Уг захирамжийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд цахимаар газар өмчлөх боломжгүй болох аж .
Тэгвэл ирэх оноос газрын байршил, хүсэлтийг биеэр очиж өгөх ёстой болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38344
0 эможи




