Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын буцаан олголтыг авах заавар

2016 оны 11 сарын 22

Иргэн та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.

Өөрөөр хэлбэл та

  • хэрэглэгчийн овог, нэр,
  • регистрийн дугаар,
  • цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
  • утасны дугаар,
  • албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон.

Мөн татварын баримтыг үндэслэн албан татвар төлөгч сугалааны тохиролд оролцож азтан болох боломжийг эдлээд жил орчмын хугацаа өнгөрөөд байна.

Урамшууллын системтэй болсноор аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавих эрх зүйн болоод технологийн шийдлийг бий болгосон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38337
0 эможи
keyboard_arrow_up