Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийгээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

2016 оны 11 сарын 22

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулахад чиглэсэн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг билээ. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажлуудыг хийж байгаа ч уг хуулийг зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Тиймээс Хороо хууль зөрчсөн талаарх бодит мэдээллийг 261657 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байна.

 Мөн бараа ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гагцхүү төгрөгөөр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж хэвшихийг анхааруулж байна. Хууль зөрчин бараа, ажил үйлчилгээнийхээ үнийг төгрөгөөр бус гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлсэн, төлбөр тооцоог гүйцэтгэсэн, зарлан сурталчилсан тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлогыг хураах, торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлахаар шүүхэд хандах хүртэл хариуцлага хүлээлгэдэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38332
0 эможи
keyboard_arrow_up