Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жолооны үнэмлэхийг гэртээ хүргүүлэн авах боломжтой

2016 оны 11 сарын 22

Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.

Тодруулбал, ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгдөг болсон. Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуу­дангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх ёстой аж. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна.

Харин шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой иргэд болон орон нутгаас үнэмлэхний захиалга өгсөн иргэд “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой аж.

Ингэхдээ 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан холбогдох боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38313
0 эможи
keyboard_arrow_up