Рэйлбусаар Дархан ороход 10 мянган төгрөг
2016 оны 11 сарын 21

Рэйлбусаар Дархан-Уул аймаг орох тасалбар 10600 төгрөг болж хямдарчээ.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн рэйлбусын тасалбарыг 35 хувиар хямдруулаад байна. Энгийн үед тасалбарын үнэ 15600 төгрөг байдаг аж.
Рэйлбус өдөр бүр Улаанбаатар төмөр замын буудлаас 09.30 цагт хөдөлж 13.30-д Дархан-Уул аймагт очно.
Харин Дархан-Уул төв вокзалаас 14.10 цагт хөдөлж 18.43 цагт Улаанбаатарт ирэх юм.
Рэйлбусын тасалбарыг тухайн өдөртөө билетийн кассаас авах боломжтой. Хөнгөлөлт ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үйлчлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38297
0 эможи




