Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс ЮНЕСКО-ийн зөвлөлийг удирдана

2016 оны 11 сарын 21

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов. Засгийн газар хоорондын зөвлөлд ЮНЕСКО-ийн гишүүн 39 улс сонгогдон ажилладаг. Тус зөвлөлийн гишүүнээр манай улс 2013-2017 онд ажиллах  бөгөөд улсаа төлөөлөн ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга Х.Наранжаргал  оролцож байна.

ЮНЕСКО-ийн Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 140 оронд 100 сая  ам.долларын 1500 орчим төсөл хэрэгжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38286
0 эможи
keyboard_arrow_up