Албан байгууллагууд цасаа цэвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлана

Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайн цасаа цэвэрлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ААН-үүдэд хариуцлага тооцохоор болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх юм байна .
Ингэснээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэх зорилготой юм
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагч нар энэ ажилд хяналт тавих юм байна.




