Хан-Уул дүүргийн ажилтан, алба хаагчид цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцож байна
2016 оны 11 сарын 19
Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, өнөөдөр, маргааш хоёр нийслэлийн хэмжээнд Дүүргийн Засаг дарга нарын зүгээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг цас цэвэрлэгээний ажилд татан оролцуулж байгаа. Энэ өдрүүдэд нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож байна. Үүний нэг нь Хан-Уул дүүрэг юм. Өнөөдөр 11 цагаас Хан-уул дүүргийн ЗДТГ-ын ажилтан, алба хаагчид харъяа байгууллагын 600 гаруй алба хаагчид тус үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгууллагынхаа эргэн тойрны 50 метр талбайг цэвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38256
0 эможи




