Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УБХЦГ-ын түүхт 90 жилийн ой өнөөдөр тохиож байна

2016 оны 11 сарын 18

Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Цагдаагийн байгууллагын түүхийг бичиглцсэн ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл цуглаж, баярын хурлаа хийн, 90 жилийн ололт амжилт, алдаа оноогоо ярилцлаа. Баярын хуралд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ.

Хотын дарга энэ үеэр нийт мөрдөст эрхмүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргээд “Та бүхэн монголчууд бидний амар амгалан, аюулгүй тайван, амьдралын төлөө  тэргүүлэх эгнээнд  өргөсөн тангарагтаа үнэнч, энхийн манаачид юм.  Иймд хувь хүнийхээ хувьд ч,  1 сая гаруй  хүн амтай нийслэл хотын даргын тухайд ч   тэр  цагдаагийн албан хаагчид, бие бүрэлдэхүүн та бүхэндээ  “Баярлалаа” гэдэг үгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс хэлэхэд  таатай байна. Бид иргэдийнхээ  эрүүл, аюулгүй  орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Аюулгүй хот” төслийг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, та бүхэнтэй  хамтран ажиллаж байна.  Энэ төслийн хүрээнд  Нийслэл хотын телекамерын системийг  сайжруулж,  шинэ техник технологи нэвтрүүлэн, гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй хийнэ.  Мөн цагдаагийн  байгууллагын  үйл ажиллагааг дэмжсэн хөрөнгө санхүүжилтийг НИТХ-аар шийдүүлж, төсөвт суулган,  дэмжиж ажиллана. “Аз жаргалтай хот”  үзэл баримтлалын хүрээнд  хотоо хөгжүүлэх  шинэ менежментийг хэрэгжүүлж,  иргэдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, амар амгалан, аюулгүй ажиллаж амьдрах  орчныг  бүрдүүлэхийн төлөө  та бүхэнтэйгээ хамтран  зүтгэнэ” гэлээ.

1926 онд Богд хааны зарлигаар “Хүрээний цагдан  сэргийлэх албан газар”-ыг анх байгуулж, мөрдөн ажиллах дүрмийг батлан  мөрдүүлж  байжээ. Энэ бол  Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын үүсэл хөгжлийн түүхийн  нэгээхэн хэсэг юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38239
0 эможи
keyboard_arrow_up